Жүжигчин Ц.Батхуяг таалал төгсжээ

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Ц.Батхуяг буюу Амбий өчигдөр таалал төгсчээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хошин урлагийн нэрт мастер тэрээр ходоодны хорт хавдар өвчтэй болж одоогоос гурван жилийн өмнө Бээжинд очиж эмчлүүлсэн. Гэвч бие нь зуун хувь эдгэрээгүй байсан бөгөөд сар шинийн өдрүүдэд байнга хэвтэрийн дэглэм сахиж эмчлүүлж байжээ. Түүний гэр бүл болон найз нөхөд хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ