Баянбүрдийн тойрогт найман машин мөргөлджээ

Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд найман машин мөргөлдсөн авто осол гарлаа. Ослын талаарх дуудлага өглөөний 08:50 цагт Замын цагдаагийн газарт ирсэн бөгөөд ослын шалтгаан, хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа аж.
Бетон зуурмагийн машин, өөр хэд хэдэн суудлын тэрэг мөргөлдсөн томоохон ослын улмаас азаар хүний амь нас хохироогүй гэнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ