Тарваганы арьс хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүдийн гаалиар 44-20 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн иргэн Б гэгч 755 ширхэг тарваганы арьсыг нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ