Зарим гол нэрийн барааны үнэ өсчээ

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.8 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 2.7 хувиар өссөн бол, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байгаа аж. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 0.4 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.
Харин 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 7967 төгрөг, үхрийн /ястай/ мах 8857 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6233 төгрөг, адууны мах 6714 төгрөгийн үнэтэй байжээ.
Гурилын үнэ: Энэсарын 15-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.8 хувь, задгай 1-р зэргийн гурилынх өмнөх сарынхаас 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.8 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ