Нийслэлийн удирдлагууд газрын асуудлаар иргэдтэй уулзана

Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр 10.00 цагаас нийслэлийн удирдлагууд газрын асуудлаар иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэхүү хэлэлцүүлгээр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах, газар эзэмшүүлэх, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговрын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг танилцуулах юм байна.
Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачиллын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой аж. Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг нар оролцож иргэдэд дээрх баримт бичгүүдийг танилцуулна. Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачлалын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ