Туркийн төлөөлөгчид цусаа бэлэглэнэ

Өнөөдөр 10:00 цагаас Цус судлалын үндэсний төвд Турк улсын ТИКА-ийн хамт олон айлчилж, үйл ажиллагаатай танилцаж, цусаа бэлэглэнэ.
Энэ нийгэмлэг нь цус судлалыг үндэсний төвд 2004 оноос хойш тоног төхөөрөмж хандивлах, мэргэжилтнүүдийг олон улсад сургах, сурталчлах зэрэг олон төсөл хэрэгжүүлж иржээ.
Энэ удаагийн айлчлалаар цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудал хөндөгдөх юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ