Залуучуудын үндэсний чуулганыг С.Эрдэнэ нээнэ

Өнөөдөр залуучууд бидний хувьд онцгой чухал өдөр. Нийгмийн баялгийг бүтээгч, хүч, нөөц бололцоо болсон залуучууд үндэсний хэмжээний чуулганаа СТӨ-нд 09:00 цагт хийх гэж байна. Төрд өөрсдийн дуу хоолойгоо дайх энэхүү чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгчид оролцоно. Чуулганыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ