Төрсөн эцгийгээ хутгалжээ

Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ төрсөн эцгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн иргэн Т-г гэртээ унтаж байхад нь төрсөн хүү Б нь архи ууж согтуурсан үедээ далан тус газар нь хутгалж гэмтээсэн байна. Одоогоор гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ