"H7N9" вирус илүү аюул дагуулж мэднэ
Хятадад дэгдсэн шувууны ханиадны “H7N9” вирус нь өмнөхөөс илүү тархаж, халдварлаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид олж тогтоожээ. Энэ вирус хүнээс хүнд дамжих магадлал маш өндөр аж. ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадад “H7N9” вирусыг шувууны ханиадны бусад вирустай харьцуулалт хийсэн байна. Дүгнэлтээр шинэ вирус бусдаас илүү тархдаг, мутацлагддаг, өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Тиймээс Хятадын Засгийн газарт зориулан хэд хэдэн зөвлөмж гаргажээ.
Тухайлбал, шинэ вирус бүрэн судлагдаагүй байгаа тул Бээжинг тун сонор сэрэмжтэй байхыг сануулсан аж. БНХАУ-д шувууны ханиадны “H7N9” вирусээр өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр анхны хүн өвчилсөн. Энэ вирусын дэгдэлт их байсан дүүргүүдэд тус улсын засаг захиргаанаас гэрийн тэжээвэр шувуудыг устгах үүрэг өгсөн байна. Гэсэн хэдий ч энэ өвчнөөр 130 гаруй хүн өвчилж, одоогийн байдлаар 35 нь амиа алдаад байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ