Ц.Цэнгэл гүүнд хайртай болжээ

Эрхэм гишүүн асан Ц.Цэнгэл багадаа мянган адууныхаа захад урт цагаан соруултай гаансанд тамхи нэрж суух юмсан хэмээн мөрөөддөг байжээ.
Үнэхээр ч тэр одоо Булганы Могодод хорь гаруй азарга адуутай. Улс, аймаг, бүсийн наадмын олон түрүүг авсан алдарт уяач хэдийнэ болсон.
Сүүлийн үед харин гүүнд учиргүй хайртай болж. Хурдан морины панз ч сүрхий үсэргэх болсон байна. Саяхан баруун аймгийн нэгэн морины хорхойтонд арваад адуу зарсны дотор хурдан удмын хоёр битүү даагыг 36 саяд хүргэжээ.
Сайн адуутай болоход сав хэрэгтэй хэмээн гүүнд харц унагах болж, гэрийн бараа харах ховордсонд эхнэр нь дурамжхан байгаа гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ