"Хурд"-ын цомог удахгүй олны хүртээл болно

“Хурд” хамтлагнэгэн шинэ цомгийнхоо ажилд ороод байна. Цомог 12 дуунаас бүрдэж байгаа бөгөөд бичлэгийн ажил ид хийгдэж байгаа гэнэ. Сонирхуулахад Хурд “ хамтлаг энэ 20 жилийн хугацаанд нийтдээ есөн цомог,2009 онд Монголын анхны “Live DVD” концерт, 2005 онд “Талархлын тоглолт”-оороо “Акоустик-2” DVD-ийг гаргасан байна. Урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй бөгөөдМонголын рок поп хөгжмийн дээд шагналуудыг нийт 12 удаа хүртжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ