Дэлхийн жин, хэмжүүрийн өдөр

Дэлхийн жин, хэмжүүрийн өдрийгжил бүрийн тавдугаар сарын 20-нд тэмдэглэдэг юм. 1875 оны тавдугаар сарын 20-нд Паристолон улсын дипломатын бага хурал дээр“Жин хэмжүүрийн конвенцид”гарын үсэг зуржээ. Энэхүү конвенцийг үндэслэнолон улсын засгийн газар хоорондын жин, хэмжүүрийн байгууллага байгуулагдсан байна.

1875 онд уг конвенцид 17 орон гарын үсэг зуржээ.1921 онд жин, хэмжүүрийн конвенцид өөрчлөлт оруулсан бөгөөд одоо оролцогч орны тоо 50 орчим болоод байна.

Жин хэмжүүрийн конвенцийг үндэслэнолон улсын эрдэм шинжилгээ-судалгааны анхны лабортаори болох Олон улсын жин, хэмжүүрийн товчоо байгуулжээ.

Францад байрладаголон улсын жин, хэмжүүрийнтовчоонд олон улсын нэгж болох метр, килограмм, ионжуулсан цацрагийннэгж, цахилгааны эсэргүүцлийн эталон хадгалагддаг байна.Үүнээс гадна,жин, хэмжүүрийн эрдэмтэджин хэмжүүрийн янз бүрийн судалгаа хийж,хэмжүүрийн нарийвчлалыг шалгадаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ