Монгол хүн сансарт ниссэн бол, энэ удаа амьтад очоод ирлээ

Өнгөрсөн зууны наяад онд Монгол Улс /БНМАУ/, ЗХУ /ОХУ/-ын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэнийг эрхбиш бүгд мэдэх байх. Хэдийгээр өөрийн бус ч хүний хүлгээр /тэр үеийн Зөвлөлтийн/ аялаад ирсэн азтай улсын нэг яах аргагүй бид мөн. Тэгвэл тэр нь эцсийнх биш байжээ. Монголын амьтад, тухайлбал, үхэр зусаг, оготно, гүрвэл, эмгэн хумс, загас, олон зүйл бичил биетэн, ургамлын төлөөлөгчид мөн л хойд хөршийн буянаар сансарт нисээд, өчигдөр амжилттай газардав.

Тэд Оросын “Бион-1М” хөлгөөр нисчээ. Сансарт удаан байхад хүний бие махбодод ямар өөрчлөлт орохыг судлах зорилгоор тэднийг өнгөрсөн сарын дундуур илгээсэн билээ. Зөвхөн монгол хүмүүс ч бус, амьтад ийнхүү дэлхийд шуугиан тариад байна. Ётой л бидний цаг ирэв, биш үү?

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ