Турах уу, тугдайх уу

Оросын “Бег к здоровю и к инфаркту” гэдэг үг өнгөрсөн зууны эцсээр ихэд шуугиан тарьж байлаа. Монголчилбол, “Эрүүл мэнд рүү гүйх үү, инфаркт /зүрхний шигдээс/ рүү цогих уу гэсэн санаа л даа.

Тэр үед өглөөний гүйлт гэдэг юм газар авч, хоёр хүний нэг нь ингэдэг болсноор мөн хоёр хүний нэг зүрхний өвчнөөр хорвоог орхисон гэдэг. Хошин тоо байж мэдэх ч, ортой байх.

Яг тэр үзэгдэл өнөөдөр манайд өөр хэлбэрээр давтагдах болжээ. Мяраалаг охид, бүсгүйчүүд турахын донгоор өвчилж, хоол сойх, элдэв бэлдмэл уух, аэробик, фитнесээр хичээллэх болсон нь дээрх гашуун сургамжийг сануулж байгаа юм.

Эмчийн зөвлөгөө, хяналтгүй ингэх нь таныг “Турах руу юу, тугдайх руу юу” гэдгийг анхааруулсаар... Хоёр хүний нэг тугдайгаад байвал юу болох вэ гэдгийг л хэлэх гэв.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ