Галт тэргэнд дайруулж амиа алдлаа


Өнгөрсөн амралтын өдрөөр галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэст 23.00 цагийн үед галт тэргэнд дайруулж амиа алдлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус сумын харьяат 28 настай эрэгтэй Х Улаанбаатараас Орхоны чиглэлд явж байсан 273 дугаар галт тэргэнд дайруулж амиа алдсан байжээ. Хэргийг сумын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ