ТҮК-ийн ажилтанг дайрч амь насыг нь хохироожээ


Энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Их тойруу, Сансарын ШТС-ын баруун талд осол гарч, хүний амь нас эрсэдлээ. Тодруулбал, тус замаар зам хөндлөн гарч байсан ТҮК-ийн ажилтан 40 орчим насны Б-г "Тоёото" маркийн автомашины жолооч дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ