Зуун саяын нэвтрүүлэг ор үндэсгүй гүтгэлэг

“Херо” интэртаймэнт”-аас гаргадаг “Монгол Туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зуун саяыг өгч нэвтрүүлэг хийлгэсэн, сонгуулийн өмнөх шоу хийсэн гэх шүүмжлэлийг дагуулаад амжсан. Гэтэл “Херо интертаймент”-ийн найруулагч Б.Баатар“Манайх нэвтрүүлэгээ гураваас дөрвөн сар бэлддэг бөгөөд нэг нэвтрүүлэг хийхэд таваас зургаан сая төгрөг ордог. Уг мөнгийг “Мобиком” корпораци санхүүжүүлдэг. Мөнгө авдаг зүйл огт байхгүй”.Б.Лхагвасүрэн гуай “ Би жилийн дөрвөн улиралд уран бүтээлээ хийх эрхтэй” гэж бухимдаж байгаагаа хэлж байсан. “Херо интертаймэнт” уг нэвтрүүлэгээ Архивийн ерөнхий газарт хүлээлгэж өгсөн гэж Архивийн ерөнхий газарын дарга И.Саруул мэдээллээ.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ