"Guys"-ийнхан дэлгэцнээс салахгүй

Guys 666 хамтлагийн залуус сүүлийн жилүүдэд хамтлагийн уран бүтээлээ орхиж тайз дэлгэц рүү идэвхтэй ажиллах болсон. Тэднийг нийлж концерт, тоглолт хийх, CD гаргах тухай элдэв шум явдаг ч тэгсгээд л нам жим болдог. Сүүлийн үед ч хамтлагийн гишүүд дахин дуу хөгжмөөр оролдох тухай дурсах ч үгүй болжээ.

Тайз дэлгэцийн уран бүтээл нь ч өндөр амжилттай яваа учир арга ч үгүй биз.

Хамтлагийн гишүүн Лхагваа "Ойрын хугацаанд манай хамтлаг тоглолт хийхгүй" гэсэн бол "Ану хатан" киноны Галдан бошигтын дүрийг чадварлагаар бүтээгээд буй Мягмарын хувьд кинонд дүр бүтээхээс өөр ямар ч төлөвлөгөө ойрын үед байхгүй гэжээ.

Тэгэхээр хамтлагийн фэнүүд энэ жилдээ лав тоглолт хүлээгээд нэмэргүй бололтой. Харин дэлгэцнээс тэдний бүтээсэн дүрийг ойр ойрхон харах болтой дог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ