П.Анужин хүүхний "пи ар"-т өртсөн АН, МАН

"Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг Анужин хүүхний PR сэтгэлгээ ихэд хөгжжээ. Улсынхаа ерөнхийлөгчийг гуйж байгаад нэвтрүүлэгтээ оролцуулчихна. Дараа нь МАН-ынханд 100 сая хэмээх том тоог учир битүүлгээр ойлгуулчихна. Үүнийх нь сургаар дуулсан МАН-ынхан зуудаг ноход шиг л уухайн тас "сонгуулийн хууль зөрчлөө" гээд шуугиж өгөв.

Ингээд Анужингийн бодсоноор бүх зүйл биелж нэвтрүүлгийнхээ нэр хүнд, үнэ цэнийг өсгөх "пи ар"-т нь АН, МАН үзэгчидтэйгээ хамт орооцолдов.

Телевизийн урлагийн мэргэжилтнүүд энэ нэвтрүүлгийг төдийлөн сайн болоогүй гэлцдэг. Хэлбэр, өнгө хөөсөн нэвтрүүлгийн пи арыг харин Анужин хүүхэн дээд цэгт нь тултал хөөргөдөж чаддагийн нэг баталгаа энэ болж байна гэлцэх.

П.Анужингийн "пи ар"-т өөрийн мэдэлгүй орсноо АН, МАН-ынхан ойлгож байгаа болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ