"Billboard Music Awards 2013"-ын цэнхэр хивсний ёслолын зочид

Өчигдөр Лас-Вегас хотноо “Billboard Music Awards 2013” амжилттай болж өнгөрлөө. Трэйси Морганы хөтөлсөн энэ удаагийн наадам 30 гаруй номинациар шилдгүүдээ тодруулснаас дуучин Тейллор Свифт, Жастин Бибер, Рианна, “One Direction”, “Maroon 5”, Мадонна, Ники Минаж нарын дэлхийн хөгжим сонирхогчдын танил одод гол гол номинаццийн эзнээр тодорчээ. Дуучин Тейлор Свифт болон “Maroon 5” хамтлаг энэ жилийн наадамд тус бүр 11 төрөлд өрсөлдсөн бол Рианна 10 төрөлд өрсөлдсөн юм. Энэ наадмын онцлог нь нэр дэвшигдийг ютубын үзэгчид , Фэйсбүүк, Твиттер хэрэглэгчдийн саналаар тодруулдагт оршдог. Наадмын шилдгүүд тухайн жилийнхээ хөгжмийн нүүр царай болдог юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ