Чопперчдийн цугларалтад урлагийнхан очино

Энэ сарын 25-26-нд Цонжин болдог дахь Чингэс хааны морьт хөшөөний хажууд “Уу булан” хэмээх амралтын газар “Монголын чопперчин ахан дүүс холбоо"-ны 2013 оны зуны улирлын нээлтийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Нисванис, Файяр, А соунд, Булсара, дуучин Наран, Рок Мөнхсайхан, Цой Төмөрөө, Харангын Лхагва гэх мэт дуучид оролцох бөгөөд шинэ залуу амьд хөгжмийн хамтлагууд ирж тоглох боломжтой юм байна. Тэдэнд энэхүү арга хэмжээний тайз нээлттэй байх тул амьд хөгжим сонирхогч, чоппер болон мотоцикл сонирхогчдод уран бүтээлээ сонсгох сайхан боломж олдож байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ