Сэлбийн гүүрэн дээр хүн дайрлаа

Сэлбийн гүүрний явган хүний гарц дээр үдшийн 23.13 цагийн орчим УБӨ 02-61 улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин хүн дайрсан хэрэг гарлаа. Машинд байсан гурван залуу гэмтээсэн хоёр хүнээ төдий л анхаарахгүй байсан бөгөөд зорчигчид хүчээр шахуу машинд нь суулгаж, эмнэлэг рүү явууллаа. Хэргийн газарт замын цагдаагийнхан байгаагүй бөгөөд анхааралдаа авах нь зүйн хэрэг байх аа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ