Өчигдрийн борооноор "Алтай контсракшн"-ы Нархан хотхоны хана нурлаа

"Алтай контсракшн"-ы барьсан "Нархан" хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахлаа. Тодруулбал, НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

Нархан хотхоны барилга нурсан нь нийслэлд чанаргүй барилга баригдаж байгаагийн тод илрэл боллоо. Хэрвээ цагдаагийн байгууллагынхан газрыг хамгаалалтад аваагүй бол хүний дээрээс унаж, хүн гэмтээх хэрэг гарч болзошгүй байдал үүсээд байлаа. Энэ мэт чанаргүй барилгын тоо олширч байгааг Нархан хотхоны барилга харууллаа. 20-30 гаруй минут үргэлжлэх борооны ая даалгүй хана нь нурсан нь иргэд ямар байранд оршин сууж байгааг харууллаа.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ