Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас засварлана

Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, ус хүлээн авч, бохирыг нь бактераарзадалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрчмууданнурахад бэлэн болсон. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлээд байна. Үүнийг засварлахын тулд нийслэлчүүдийн усны хэрэглээг 3 хоног хязгаарлана гэж байсан. Энэ асуудал нэлээд шуугиан дэгдээж байсан бөгөөд зарим иргэдээс хүртэл заасан хугацаанд ус огт хэрэглэхгүй байх уриалгыг олон нийтэд хандан гаргаж байлаа. Гэтэл Монголкоммент нэвтрүүлгээр энэ талаар аль хэдийнэ арга хэмжээ аваад өнгөрчихсөн гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжид засвар хийхдээ нийслэлчүүдийн бохирыг Туул гол уруу шууд асгасан гэж хэлсэн юм.

Тэгвэл Нийслэлийн удирдлагууд уг асуудлаар тодорхой мэдээлэл өглөө. Төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажлыг жил бүр явуулдаг ба ингэхдээ тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг байна. Ийнхүү зогсолт хийх үед хэрэглээний усыг хаадаггүй ажээ. Тэгэхээр Туул гол руу бохир ус урсгахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, Туул гол руу бохир урсгахгүй, мөн хэрэглээний усыг ч хаалгүйгээр Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас 48 цагийн хугацаатай засварлах болсныг мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ