303 хэсэг бугын цусан эвэр хууль бусаар хил давуулахыг завджээ

Хилээр эд барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан цөөнгүй хэргийг хилчид илрүүлсээр байна. Дан ганц эд зүйл бус хүн хүртэл нууцаар хил гарах гэж байгаад баригддаг боллоо.
Ховд аймаг дахь Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын иргэн Д “Истана” маркийн тээврийн хэрэгслээр 2015 оны зургадугаар сарын 2-ны өдөр Булган боомтоор БНХАУ руу гарахдаа 19 ширхэг чонын арьс, 12 кг цагаан өнгийн чулууг нуусан байсныг илрүүлжээ. Эдгээр зүйлийг автомашиныхаа дээд талын таазанд давхар төмөр гагнан хийсэн байв.
Тээврийн хэрэгсэлд нуугдсан хил зөрчигчийг саатууллаа
Өмнөговь аймаг дахь Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг Гашуунсухайт боомтоор Монгол Улсын иргэн М нь тээврийн хэрэгсэлд нуугдан хил гарах гэж байсныг хилчид илрүүлсэн байна.
Их хэмжээний эд зүйл хил давуулахыг завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол улсын иргэн О нь улсын хилээр хууль бусаар 1134 ширхэг тарваганы арьс, 303 хэсэг бугын цусан эвэр, 10 ширхэг хэлбэр дүрс бүхий чулууг хил давуулахыг завдсан үйлдлийг илрүүлсэн байна.

Түүхийн үнэт өв, эртний олдворыг хууль бусаар хил давуулах гэв
Буянт-Ухаа боомтоор Монгол улсын иргэн Г нь арслан зааны соёо /урт 80 см үзүүр хэсэгтойргийн урт 42 см/, эмэгтэй хүний үсний даруулга 2 ширхэг, сам 1 ширхэг/шүр болон номин шигтгээтэй мөнгөн суурин дээр сувд хэлхсэн/, “Богд далай ламын цадиг” хэмээх /уйгаржин монголоор, бийрийн уран бичлэгээр 27 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн 25*25 см харьцаатай судар/ ном 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоолоо.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ