Троллейбусууд ажилдаа гарчээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-наас эхлэн ажил хаясан. Тэд Үйлдвэрчний эвлэл болон яамдын байгуулсан хэлэлцээрийн дагуу цалингаа нэмүүлэхийг шаардсан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучнаар цахилгаан тээвэр буюу одоогийн II баазынхан ажилдаа гарлаа. Троллейбусны жолооч, кондукторууд Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцож, үндсэн цалингаа 25 хувиар нэмэгдүүлж, шагналт цалингаа мөн хувиар бууруулсан байна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, хороолол чиглэлд явдаг троллейбусны үйл ажиллагаа хэвийн явж эхэллээ.

Харин тус нэгтгэлийн I, III баазынхан ажилдаа гараагүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ