Бразил сурвалжлагч цогцосноос ярилцлага авах гэж мунгинав
Цахим сүлжээгээр нэгэн таагүй бичлэг тарж, олон хүнийг цочролд оруулаад байна. хэргийн газар сурвалжлага хийхээр ирсэн сэтгүүлч цагдаа нартай ярилцсаны дараа газар хэвтэж байгаа эр рүү дөхөж очоод ярилцлага авахаар оролдсон байна.
Гэхдээ тэр өмнө нь нас барсан хүн байгааг эхэндээ ойлгоогүй бололтой. ”Энэ хохирогч этгээд байна. Гайхалтай, би түүнээс ярилцлага авах гэж хичээсэн ч хэдийн нас барсан бололтой” хэмээн гайхаж хоцорсон сурвалжлагч ярьжээ.
Хэргийн газар болсон явдлыг сөхвөл гурван гэмт хэрэгтэн дэлгүүр дээрэмдэхийг завджээ. Дуудлагын дагуу хүрэлцэн ирсэн цагдаа нар болон дээрэмчдийн дунд болсон буудалцааны явцад нэг гэмт этгээд амь үрэгдсэн юм байна.

О.Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ