“Улаанбаатар марафон-2015" үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байна.
Тэмцээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн марафонд оролцож, олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн Гавьяат тамирчин, Б.Сэр-Од оролцож байна. Тэмцээний сонирхогчдын ангиллын гүйлт болсон бөгөөд одоо 21 км, 095 метр, 42 км, 195 метрийн зайн гүйлт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ