“Оюутны дадлага хийх систем”-д бүртгүүлж мэргэжлийнхээ дагуу ажилд зуучлагдах боломжтой

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн оюутан залуучуудад зориулсан үйлчилгээнүүдийн нэг нь“Оюутны дадлага хийх систем” систем юм. Өнгөрөгч оны 12-р сараас хойш “Оюутны дадлага хийх систем”-д нийт 76 оюутан бүртгүүлж, сурч буй мэргэжлийнхээ дагуудадлагад зуучлагдаад байна.
Оюутан залуучууд ийнхүү мэргэжлийнхээ дагуу дадлага хийснээр тухайн эзэмшиж буй мэргэжилтэйгээ танилцаж, ажлын туршлага хуримтлуулж цаашдын ажлын байран дээр гарахад илүү тус дөхөм болохын зэрэгцээ өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу дадлага хийх нь мэргэжилдээ улам илүү дур сонирхолтой болох юм.
Оюутны дадлага хийх системдбүртгүүлсэн оюутнууд ч энэхүү үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Дадлага хийх байгууллагаа зөв сонгосноор төгсөөд ажиллахад нэг алхам ойртож байна” гэдгийг онцолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ