Дэлхийн шилдэг автомашины брэндүүд Монголд нэг дор

Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цуглах “Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2015.06.06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд Ford, Hyundai, Jeep, Kia, Nissan, Toyota, VolksWagen зэрэг брэндүүдийн шинэ, шилдэг загварын автомашинуудыг танилцуулах юм.
Нийслэлийн Тээврийн Газар нь Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
“Ulaanbaatar Auto Show 2015” үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дистрибьютор компаниудын онцгой хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахын зэрэгцээ оригинал сэлбэг хэрэгсэл, баталгаат засвар үйлчилгээний тухай нэдсэн мэдээлэл авч даатгал, санхүүгийн түрээс, автомашины нэмэлт тоноглол, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл зэрэг тус салбартай холбоотой байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой.
Энэ удаагийн автомашины үзэсгэлэнгийн онцлог нь МАДА буюу Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-ын гишүүн компаниудын албан ёсоор төлөөлдөг брэндүүд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Учир нь монгол орны цаг агаар, дэд бүтцийн онцлогт тусгайлан тохируулж үйлдвэрлэсэн, 0 километр бүхий автомашинуудаас сонголтоо хийх боломж бүрдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ