Малайзад сураггүй болсон хүмүүсийг хайж байна

Малайзад өнгөрсөн баасан гаригт газар хөдөлсний дараа Кинабалу ууланд сураггүй болсон зургаан сурагч, хоёр багшийг хайж байна. Малайзын Кинабалу уулын орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөх үеэр сургуулийн 30 гаруй сурагч, багш нарын хамтаар аялал хийж явсан аж. Малайзын хамгийн өндөр уулнаас 12 настай сурагч охины цогцсыг олсон байна. Борнео арал дахь Сабах мужид хүчтэй газар хөдлөлтөнд үүссэн уулын нурангид 13 хүн амь үрэгдэж, сургууль, эмнэлгийн барилга гэмтэж, зам, гүүрүүд сүйдсэн байна. Түүнчлэн олон орны 130 гаруй уулчин Кинабалугийн оргилд гацсан байна. Эдгээрийн дунд Хятад, АНУ, Филиппин, Их Британи, Тайланд, Турк, Японы уулчид байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ