Ц.Цэрэнболд шилдгээр тодорчээ

Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн түвшинд хүргэх зорилготой зохион байгуулдаг “Mongolian Academy Awards” академийн дээд шагнал гардуулах ёслол өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд шилдэгээр шалгарсан уран бүтээлч болон уран бүтээлийг та бүхэнд танилцуулъя.

"Mongolian Academy awards" наадмын шилдэг киноны шагналыг УДЭТ-ын уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл "ААВ" кино шалгарчээ.

“Шилдэг кино” - “Аав” кино

“Шилдэг эрэгтэй дүр” -Ц.Цэрэнболд ("Аав" кинo)

“Шилдэг туслах эрэгтэй дүр” - Б.Баттөмөр ("Ээжээ надтай гэрлээч" кино)

“Шилдэг эмэгтэй дүр” - О.Долгор ("Ар хударга" кино)

“Шилдэг баримтат кино” - Зохиолч Г.Золжаргалын "Тавилан".

Энэ жилийн наадамд нэр дэвшсэн бүтээлүүд:

Эрэгтэй дүр

  1. Э.Мөнхтөр /Аюултай харилцаа/
  2. Г.Эрдэнэбилэг/Ар хударга/
  3. Ц.Цэрэнболд /Аав/
  4. Б.Шинэбаяр /Аав/
  5. Б.Барслхагва /Код/
  6. О.Гэрэлсүх /Тютю/
  7. П.Баатар /Донор/

Туслах эрэгтэй дүр

  1. С.Ариунбямба /Аюултай харилцаа/
  2. Д.Сэлэнгэ /Ар хударга/
  3. Ч.Алтан-Өлзий /Аав/
  4. Н.Төмөрбат /Хүдэн/

Эмэгтэй дүр

  1. Г.Отгонцэцэг/Аюултай харилцаа/
  2. О.Долгор /Ар хударга/
  3. Н.Баярмаа /Сүүлчийн шөнө/
  4. Б.Мөнхдэлгэр/Аав/
  5. М.Цэрэндолгор /Тютю/

Туслах эмэгтэй дүр

  1. Х.Баярмаа /Аюултай харилцаа/
  2. С.Сарантуяа/Аав/
  3. А.Цэгмэд /Хүдэн/

Найруулагч

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар/Аюултай харилцаа/
  3. Н.Наранбаатар/Сүүлчийн шөнө/
  4. Г.Эрдэнэбилэг /Аав/
  5. Г.Ундармаа /Тютю/
  6. Ч.Баттөр /Донор/

Зураглаач

  1. Н.Баттуяа/Аюултай харилцаа/
  2. Б.Баатар /Ар хударга/
  3. Ц.Энхцогт /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Б.Отгозориг/Сүүлчийн шөнө/
  5. О.Базаррагчаа /Аав/
  6. О.Базарагчаа /Тютю/
  7. Э.Нэргүй /Донор/

Монтаж

  1. н.Түмэн /Амьдрал нулимсанд дургүй/
  2. н.Билгүүн /Ар хударга/
  3. О.Хантүшиг/Аав/

Хөгжим

  1. Г.Хишигбүрэн /Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Одбаяр /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Н.Халиун /Сүүлчийн шөнө/
  5. Б.Одбаяр /Аав/
  6. Б.Эрдэнэбат /Хүдэн/

Дуу

  1. Э.Агиймаа /Аюултай харилцаа/
  2. Эгшиглэн /Амьдрал нулимсанд дургүй/
  3. Наран /Аав/

Дууны найруулагч

  1. Г.Хишигбүрэн/Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Батболд /Аав/
  4. М.Болд /Тютю/

Зохиол

  1. Б.Буяндэлгэр /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар, Т.Амар /Аюултай харилцаа/
  3. Д.Болдбаатар/Ар хударга/
  4. Н.Наранбаатар /Сүүлчийн шөнө/
  5. М.Энхдалай /Аав/
  6. Л.Таванбаяр /Хүдэн/

Баримтат кино

  1. Монгол регби – Б.Жаргалсайхан
  2. Тайгын жимээр цэцэрлэгтээ очно – З.Батбилэг
  3. Тавилан – Г.Золжаргал

Богино хэмжээний кино

  1. У.Пүрэвжав /Уулын эзэн/

Дебют

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/
  2. Г.Эрдэнэбилэг /Аав/

Хөрөнгөоруулагч

  1. Д.Болдбаатар /Ар хударга/
  2. Б.Дэлгэрсайхан /Сүүлчийн шөнө/
  3. “Прайм пикчерс” Юнител /Тютю/
  4. Шүрт булаг ХХК Ш.Дэмбэрэлсайхан/Донор/

Монгол Улсад анх кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Анх Монгол кино компани 1935 онд байгуулагдаж, 1936 онд "Монгол хүү" уран сайхны киног бүтээснээр энэхүү түүхэн замнал эхэлсэн билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ