СЗХҮТ-д 300 сая иений тоног төхөөрөмж гардуулна

Японы засгийн газраас Монгол улсад үзүүлж буй буцалтгүй тусламжаар Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв, түүний салбар байгууллагууд, 116-р сургууль, Хараагүйчүүдийн үндэсний холбоонд нийт 300 сая иений хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоонд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг гардуулж өгөхөөр болжээ.

Энэхүү тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шинээр байгуулагдаж буй 6 байгууллага иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм.

Тус үйл ажиллагаанд Японы засгийн газрын төлөөлөгч, ХАХНХСайд С.Эрдэнэ, Япон улсаас манай улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү болон СЗХҮТ-ийн удирдлагууд оролцох аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ