“Дугуйн баяр” өргөн дэлгэр боллоо

Монголын дугуйн холбооноос Дугуйн баярыг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан оролцож жил бүрийн 6 дугаар сарын 6-ны өдрийг Дугуйн баяр болгон зарласнаа дуулгаад нийт оролцогчдод амжилт хүссэн юм.

Олон улсын хэмжээний мастер Тогтохын Пүрэвдорж: Дугуйн мөн чанар нь эрүүл мэндийн брэнд

Миний бие дугуйн спортоор 51 дэх жилдээ хичээллэж байна. Өнөөдрийг хүртэл дугуй унаж яваа минь хамгийн их баяр бахархал минь юм. Дугуйн оноосон нэр нь дугуй, мөн чанар нь эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн. Наймдугаар сарын 12-наас есдүгээр сарын 3-ны хооронд Итали, Австри улсад болох олон улсын ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцох гээд бэлтгэлээ хангаж байна. Өнөөдрийн дугуйн баярт оролцож байгаадаа маш их баяртай байна.

Дугуйн баяраар нас насны ангилалаар тэмцээн зохион байгуулж гарын бэлэг хүндэт өргөмжлөлөөр хүүхэд багачуудыг урамшуулсан юм.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ