Гэмт бүлэглэлийг хилчид илрүүлжээ

Хилээр сэтгэцэд нөлөөлөх эм нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” авто замын боомтоор 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн “А”-г СЭҮ 28-19 улсын дугаартай автомашинтай Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь үзлэг шалгалт хийхэд 65 таблетик бүхий 455 ширхэг “Анданте” гэх сэтгэцэд нөлөөт эмийг нууж, хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн саатуулж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүллээ.

Хилээр хууль бусаар баавгайн арьс нэвтрүүлэхийг завдлаа

Мөн Хятад, Монгол улсын иргэд үгсэн тохиролцож Дорнод аймаг дахь хилийн хэсгээр2015 оны 05 дугаар сарын 30-ны шөнийн 00:00 цагт хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид илрүүлэн саатуулж ачиж явсан эд зүйлд үзлэг хийхэд 7 тонн дэрвэгэр жирвэгэр өвс болон баавгайн арьсуудыг авч явсныг холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэлийг хилчид илрүүллээ

Баян-Өлгий аймгийн хилийн 0165 дугаар ангиийн Цагааннуур Авто Замын Шалган Нэвтрүүлэх Боомтоор ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэл хууль бусаар ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ