Жолооч, кондукторууд ажил хаялтаа түр зогсоожээ

Төрийн өмчит автобусны компаниудын жолооч, кондукторууд тавдугаар сарын 25-наас ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл тэд ажил хаялтаа түр зогсоогоод байна. Учир нь Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор хотын захирагчаас хариу өгч, ямар нэгэн арга хэмжээ автал шугамандаа гарахаар болсон байна. Гэхдээ жолооч, кондукторуудын хүсэлтийг хотын дарга болон Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд хүлээж аваагүй тохиолдолд ажил хаялтаа үргэлжлүүлэхээ тэд мэдэгдээд байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ