Автомашинд татсан тамхи хамгийн хортой
Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илvv хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгvй. Дам тамхидалтын хор хөнөөлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн тvvхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зєєгчєєр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагvй. Гэтэл шинжилгээгээр тvvнийг уушигны хорт хавдартай, өвчин нь хожуу vедээ орсон болохыг тогтоожээ.
Тvvний хорт хавдраар өвчилсөн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт vедээ өвчин шаналал, зовиургvй байдаг нь тvvнийг vйлчлvvлэгчдийн тамхины утаанд хордсоор өвчнөө хvндрvvлэхэд хvргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа vлдсэн богино хугацааг тамхины хор хөнөөлийг иргэд, өсвөр vеийнхэнд ойлгуулах, эрvvл орчин бvрдvvлэхийн төлөө тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нөлөөлсөн юм. Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх vед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нөхцөлд ажиллаж байсан бол дөрвөн жилийн дараа 80 хувь болж осч, ажлын байрыг тамхигvй эрvvл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хvн нийгмийг ер бусаар өөрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ