Бие даагчид: УИХ-д шинэ агаар орохыг хаасан хууль болж байна

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

Төсвийн тогтворжилтын сан, Хүний хөгжил сантай холбоотойгоорЗасгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт орж байгаа. Тэгвэл Тогтворжилтын санд байршиж байгаа 500-гаад тэрбум төгрөгийг Төрийн сангийн нэгдсэн дансанд татаж авахаар ярьж байгаа аж. Ингэснээр мөнгөний удирдлага сайжирна гэдэгтэй тэд санал нэг байгаа хэдий ч корпараци байгуулна гэсэн нь эрсдэл бий болгоно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад улс орны жишгээр байгалийн баялгаар олсон орлогоо ирээдүйд ашиглахаар хадгалах нь зөв гэж үзэж байна.

Бие даагчдын зөвлөлөөс мөн татварын хуульд “үйлчилгээ бүрийнхээ нэг хувийг татварт төлнө” гэснийг сайтар хэлэлцэх ёстой гэдгийг хэллээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхтэй холбогдуулан, эрх барьж байгаа нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дөрвөн жил тутамд Сонгуулийн хуулийг өөрчилж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ, “Монголыг таван бүс болгож жагсаалтаар оруулж ирдэгийг хуульчлах нь УИХ-д олон жил сууж байгаа хүмүүст нэрээрээ гарч ирэх боломжийг бүрдүүлж байна. Таван бүсэд нэр дэвшигчдийн нэрийг зоогоод ард нь намыг нь тавина. Ингэхээр ард иргэд өмнө нь сонсогдож байсан хүнийг нэрийг дугуйлахаас биш шинэ гарч ирсэн хүнийг сонгохгүй. Энэ мэтээр УИХ-д шинэ агаар орохыг хаасан хууль болж байгааг бие даагчдын бүлэг эсэргүүцэж байна.” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ