4.3 тэрбум төгрөгний өртөгтэй тоног төхөөрөмж хандивлалаа

Японы засгийн газраас Монгол улсад үзүүлж буй буцалтгүй тусламжаар Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв, түүний салбар байгууллагуудад нийт 300 сая иений хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоонд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг гардуулж өглөө.

Энэхүү тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шинээр байгуулагдаж буй 6 байгууллага иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм.

Хуваарилалтаар нэг байгууллагадоношилгоо, хөдөлгөөн засал, эмчилгээ зэрэг 20 нэр төрлийн 26 тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ