Зуслангийн чиглэлд гал унтраах ангийг түр сэлгэн байршуулна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын2015 оныА/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэхбүрэлдэхүүнийг томиллоо.
Ингэснээр зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.
Үйлчлэх хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино,Жигжид,Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээрхороо 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино,Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүд зэрэг болно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ