Гэрч, хохирогчийг хамгаалах “хяналтын төв”-тэй боллоо

Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хуулиар хүлээсэн “Тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”, “Гэрч, хохирогчийг тусгай, техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах, хэрэглэх журам” болон “Гэрч, хохирогчийг аюулгүй газар түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ” зэргийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоогч төхөөрөмж /GPS/, IP/wireless хяналтын камерын системээр тоноглосон хяналтын өрөөний үйл ажиллагааг нээж буйгаа мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ