"Хуаньжу Гэг" долларын тэрбумтан болжээ
Цагтаа Хятадын шоу ертөнцийн салбарт хамгийн дур булаам жүжигчдийн нэг гэгдэж явсан Жао Вэй буюу манай үзэгчдийн эчнээ танил Хуаньжу Гэг өдгөө тэрбумаар тоологдох хөрөнгөтэй бүсгүй болжээ.
Түүний ухаалаг хөрөнгө оруулалтын үр дүнд Жао Вэйгийн хувийн телевиз нөхөр Хуан Яа Лоний дэмжлэгээр асар богино хугацаанд хөл дээрээ зогсч, шоу нэвтрүүлгийн салбарт хөрөнгөжсөн байна.
Өдгөө түүний хөрөнгө тэрбумаар хэмжигдэх болж, Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од болжээ. Тэрбээр дарсны зах зээлд хүч үзэхээс гадна, Хятадын эрүүл мэнд, гоо сайхны хэрэгслээр тэргүүлэх борлуулалт хийж, Mercedes-Benz, DeBeers, Versace, Zegna, Dior, Jaeger-LeCoultre, Motorola гэх мэт барууны 120 гаруй брэндийн нүүр царай болж, ашиг хүртэж байна.
Салбартаа гэлтгүй бизнесийн талбарт амжилттай яваа тэрбээр Сингапурт үнэт эдлэлийн хэд хэдэн дэлгүүртэйн дээр амтлаг Франц дарс борлуулдаг алдартай оддын нэг аж.
Жаогийн өөр нэгэн амжилт бол өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сард өөрийн найз, тэрбумтан Жэк Магийн Алибаба компанид хөрөнгө оруулж, “Alibaba Pictures Group” хэмээх энтертайнмент группийг үүсгэн байгуулжээ. Хэдийгээр эхэндээ алдагдалтай байсан боловч China Vision төсөл нь 400 сая ам.долларын ашиг авч ирсэн бөгөөд үүнээс салбарласан Gold Ocean Media компанийг Жао өөрөө эзэмших болжээ.
Gold Ocean Media компанид царайлаг жүжигчин бүсгүйн нөхөр Хуан хөрөнгө оруулснаас зургаан сарын дараа Хонконгийн бирж дээр Alibaba Pictures-ийн хувьцаа үлэмж өсч, 9.6 тэрбум ам.долларын ашгийг хосуудад авч ирсэн байна. Одоо уг компанийн зах зээлийн үнэлгээ тогтмол өссөөр байгаа бөгөөд зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд л 762 сая ам.долларын ашиг оруулжээ.
Хятадын зүүн өмнөд мужийн уулархаг Анхуй мужид төрж өссөн Жао Вэй буюу танхил хатны дүрээр олонд танигдсан Хуаньжу Гэг ийнхүү кино, шоу ертөнцийн салбар гэлтгүй бизнесийн асар өндөр ашиг орлоготой болон өсөн дэвжсэн юм. Одоо тэрбээр дахин дэлгэцэнд дүр бүтээхгүй гэсэн бөгөөд “Миний анхны дүрүүд л үзэсгэлэн төгс, сайхан байсан. Магадгүй тэр хэвээрээ дурсамж болон үлдсэн нь дээр” хэмээн даруухан тайлбар өгчээ.
Т.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ