ЭЕШ-д 20450 шалгуулагч бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд босго шалгалт болох Монгол хэл, бичгийн шалгалтад 21493 шалгуулагч орж, 18200 нь тэнцсэн аж. Харин ЭЕШ-д орохоор 20450 шалгуулагч бүртгүүлжээ.

ЭЕШ-д орох эрхийн бичгийг хотод өгөх, өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс, орон нутагт өгөх шалгуулагчид шалгалт өгөхөөр сонгосон аймгаасааэнэ сарын 15-ны дотор очиж авна. Харин энэ онд төгсөж байгаа шалгуулагчид өөрийн төгсч буй сургуулиасаа авах юм.

Суудлын хуваарийг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn хаягаар нэвтэрч ороод шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. Мөн өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ БҮТ-д ирж тамга даруулж, гарын үсэг зуруулна.

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ