С.Ганбаатар: Баабар бол гадаадынхны хөлсөлсөн зүгээр нэг эрэг шураг

Өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн ээлжит дугаараар УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцсон юм. Тэрээр Оюутолгой, Тавантолгойн талаар үзэл бодлоо илэрхийлэхээс гадна нийтлэлч Баабарын талаар хатуухан үг хэлсэн юм. С.Ганбаатар "Баабар бол гадаадынхны хөлсний дууч шувуухай болсон.

Ямар ч байсан тэр хүний буянаар Монголд эх оронч гэдэг үзэлгүй болчихлоо. Эх оронч гэж хэлүүлэхээсээ хүмүүс айдаг боллоо. Үндэснийхээ бахархал болсон дээл өмссөн хүнийг хараад дооглодог боллоо. Баабар бол гадаадын хөлсний алуурчин-нийтлэлчдийн машины зүгээр нэг эрэг шураг нь. 25 жил тэр хүн Монголыг гутаалаа" хэмээн нийтлэлч Баабарын тухай үзэл бодлоо илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ