Гэрэлт зул хөөргөхийг хориглоё

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн ням гарагт гэрэлт зул өргөх ёслол боллоо. Ерөнхийдөө л гэрэлт зул хөөргөх энэ мэт үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд маш их болдог болсон. Зул өргөснөөр хүн бүрт аз жаргал, амжилт ирдэг гэдэгт хүн бүр сүсэглэн итгэсээр ирсэн байдаг аж. Манайхан аливаа зүйлд итгэж, мухраар сүсэглэхдээ сайн юм болохоор гэрэлт зул өргөх ёслолд олноор оролцдог болсон. За яах вэ, тэр хүмүүсийн зул өргөх өргөхгүйг хорьж цагдана гэж юу байх билээ. Гэхдээ л улсаас энэ мэт ёслолыг маш нарийн хянаж байхгүй бол том гарз хохирол гарахгүй гэх газар алга. Ням гарагт зул өргөх ёслол болоход л багахан хэмжээний гал гараад амжсан байна билээ.

Угаасаа ч оройдоо жаахан салхитай байсан, тийм болохоор хэд хэдэн газарт гал гарч байна билээ. Азийн орнуудад энэ ёслолыг маш ихээр хийдэг аж. Гэхдээ далай, тэнгистэй газар зулаа хөөргөдөг гэж байгаа. Унасан ч усанд ойчоод унтарчихаар зохицуулж байгаа нь тэр шүү дээ. Гэтэл манайхан хот дотроо л гэрэлт зул хөөргөөд байгаа.Өнөө зул нь унтрахгүй явсаар байгаад хаана ч очиж унаж магадгүй. Маш өндөр эрсдэлтэй шүү дээ.Гэрэлт зул хөөргөснөөс болоод Богд уул шатаж, үнэлж барахгүй их хохирол учирвал яана. Ер нь ч мэр сэр жижиг гал гарч байсан ч удаа бий байх шүү. Ядахад л зулнаас болоод сая багахан хэмжээний гал гарч, иргэдийг сандаргаад авсан гэж байх вэ дээ.

Бүр хар муугаар бодоход шатахуун түгээх станцын ойролцоо унаад, том дэлбэрэлт болбол яах вэ. Ядаж байхад манай нийслэл чинь цагтай бөмбөг дунд байгаа гэж хэлүүлдэг. Олон шатахуун түгээх станц нь хаа сайгүй шавааралдаад байрлачихсан. Сургууль, цэцэрлэгийн хажууханд хүртэл байгаа шүү дээ.Тийм болохоор гэрэлт зул өргөж аз жаргалтай болж, амжилтад хүрэх гэсэн биш нийслэлээ түймэрдчихвэл яана. Муу ёрлож байгаа юм биш. Бодит үнэн, болохгүй гэх газаргүй л зүйл.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ