Хот хоорондын автобус осолджээ

Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд зорчиж явсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан”ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус осолджээ. Уг осол 03:00 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг "Цагаан сүм" голын гүүрэн дээр гарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтэст 06:40 цагт дуудлага ирсэн байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд 13 хүн бэртэн эмнэлэгт хүргэгдэж, 22 хүнийг Улаангом уруу хүргэхээр явжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ