Ц.Цэрэнболд "Марко Поло" кинонд тоглоно

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Mongolian academy awards” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Аав” киногоороо авсан жүжигчин Ц.Цэрэнболд “Марко Поло” кинонд тоглохоор болжээ. МУСТА А.Цэгмэд “Марко Поло” цувралд тоглох болсон тухайгаа тус наадмын үеэр мэдэгдсэн юм.
Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд "Марко Поло" цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Жаха Хамбугийн дүрд тэнцсэн гэнэ. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ