“Грэй-ийн 50 сүүдэр” киног дууриах гэж байгаад найзыгаа хүчирхийлжээ

АНУ-н Чикаго хотын Иллинойсийн их сургуулийн оюутан залуу ангийн охиноо хүчирхийлсэн бөгөөд үүнийг “Грэй-ийн 50 сүүдэр” киног дуурайсан төдий хэмээн тайлбарлажээ.

Сэжигтэн 19 настай оюутан Мохаммед Хоссайныг сургуулийнхаа дотуур байранд хохирогчийг ташуурдаж, цохиж, хүчирхийлсэн хэмээн буруутгаж байна. Инженерийн ангийн нэгдүгээр курсын оюутан болсон хэрэг явдлыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч цагдаа нарт “Грэй-ийн 50 сүүдэр” садизм секс киног дуурайж үзье хэмээн тохиролцсон гэж мэдэгджээ.Хоссайн өнгөрсөн ням гарагт үйлдсэн хэргээ мэдүүлэхдээ “Бид ярилцсан ёсоороо нүд, гарыг нь боогоод кинон дээр гардаг зүйлийг л давтсан” гэжээ.

Харин хохирогчийн өмгөөлөгч түүнийг гэмтээхээс өмнө болихыг хүссэн ч сэжигтэн үл тоомсорлосон гэсэн байна. Мөн эмэгтэйг цохиж, тэлээгээрээ ороолгож тарчлаасан хэмээн мэдэгджээ.Мохаммед Хоссайныг 500 мянган ам.долларын батлан даалтаар сулласан бөгөөд хэргийг удахгүй шүүх аж.

26058C0C00000578-2966492-image-m-3_1424769283338

Садизм сексийг харуулдаг “Грей-ийн 50 сүүдэр” кино нь гарсан цагаасаа эхлэн хит болж байгаа юм. Сэм Тайлор Жонсын найруулсан уг кино хоёрхон долоо хоногийн дотор 410 сая ам.долларын орлого олоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ