Замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын ОУ-ын чуулган боллоо

Олон улсынТөмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганзургаадугаар сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдлаа.

Энэхүүчуулганд тус байгууллагын гишүүн 28 улсаас Бүгд Найрамдах Азербайджан (БНАзеУ), Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБелУ), Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ), Унгар Улс (УнгУ), Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНВьетУ), Гүрж Улс (ГУ), Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ), Бүгд Найрамдах Хасаг Ард Улс (БНХасУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард Улс (БНАСАУ) зэрэг 20 улсын, гурван олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгч нар оролцов.

Олон Улсын Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын тухайд Болгар Улсын нийслэл Софи хотноо 1956 оны 06 сарын 28-ний өдрийн улс орнуудын тээврийн сайд нарын хуралдааны үеэр байгуулагдаж байжээ. Тус байгууллага нь Европ Азийг холбосон олон улсын төмөр замын тээврийг хөгжүүлэх, сайжруулах,олон улсын төмөр замын тээврийн салбарт тээврийн зөвшилцсөн бодлогыг хэрэгжүүлэх, ТЗХАБ-ын болон төмөр замын тээврийн үйл ажиллагааны стратегийг боловсруулах, олон улсын төмөр замын тээврийн хууль, эрх зүйг сайжруулах, төмөр замын тээврийн салбар дахь мэдээлэл, шинжлэх ухаан-техник, эдийн засаг, экологийн хүчин зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллах зэрэг олон чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Сайд нарын энэ удаагийн чуулганыг даргалагч орны хувьд манай улсын Зам, тээврийн Сайд Н.Төмөрхүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс 43 дугаар чуулганыг 1992 оноос хойш дахин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаад ТЗХАБ-ын Хорооны удирдлагад болон ирсэн эрхэм зочид, төлөөлөгчидөд талархаж буйгаа илэрхийлэн, тэрээр 1992 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын XX чуулганы шийдвэрээр төмөр замуудын ерөнхий захирлуудын бага хурлыг үүсгэн байгуулсан түүхэн үеийг дурсан, ТЗХАБ үүсгэн байгуулагдсан мөчөөс эхлэн Монгол Улс үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр ирснийгцохон дурдсан юм.

Тус “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу чуулганыг Монгол Улсын ЗТЯ-ны сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан удирдан явуулж, чуулганаар нийт 11 асуудлыг хэлэлцлээ. ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнг танилцуулж, Төмөр замын ачаа тээврийн хүрээний мэргэжилтэн бэлтгэх шаардлагын нэгдсэн арга хэмжээг боловсруулжмөн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв. Тухайлбалолон улсын ачааны харилцааны хэлэлцээр”( “ОУАХХ”) ба түүний албан заавар, “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр” (“ОУЗХХ” )батүүний албан заавар, “Олон улсын харилцаан дахь зорчигч, тээш тээвэрлэх дүрэм”, “Олон улсын зорчигчийн харилцаан дахь тээвэрлэгч нарын хоорондынгэрээ”-г тус тус шинэчлэн сайжруулах чиглэлээр ажлуудыг үргэлжлүүлэ түүнчлэн ТЗХАБ-ын тээврийн хууль, эрх зүйн Комиссын “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр”-ийг хянан шалгах Түр ажлын хэсэг нь ОУЗХХ –т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг 2015 оны төгсгөлд дуусгах зэрэг олон чухал асуудлыг салбарын хүрээнд гүйцэтгэхээр боллоо. Сонирхуулахад Ирэх 2016 оны 44 дүгээр чуулганы урьдчилсан хөтөлбөртасуудлуудыг хэлэлцэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ