МУИС төгсөгчдөөсөө мөнгө нэхэж, өгөхгүй бол төгсгөхгүй гэж дарамталжээ
Улсын тодотголтой их сургуулиуд жилээс жилд уруудан доройтож, хувийн жижиг сургуудиас ялгарч илүү гарахгүй болсныгсуралцагчид нь бэлхнээ гэрчлэх боллоо.
Сургалт үйлчилгээнийчанар нь муудсаар газарт унаж байхад,харин эсрэгээрээ сургалтын төлбөр нь өсч тэнгэрт хадаж байгааг гайхаж, харамсан халаглавч,аргагүйн эрхэндхалаасаа тэмтэрч хамаг байдгаа шавхан байж их сургуулиа төгсөж буй оюутнууд, эцэг эхчүүд олон байна.
Манай улсын ууган бөгөөд урдаа барьдаг Монгол Улсын Их Сургууль ч бас эгээ адил элдэв асуудал хэл ам тасардаггүй.
Саяхан болсон МУИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар 2015-2016 оны хичээлийн жилд 1 дүгээр ангийн оюутнуудын сургалтын төлбөр 40%, хоёр гуравдугаар курсын төлбөр 25-30% нэмэх шийдвэрийг гаргасан нь улс орноороо хямралын шуургандөртсөн энэ үед суралцагч, эцэг эхчүүдийн толгой дээр нилээд том дараас болж ирсэн.
Тэгвэл энэ мэтчилэн төлбөрөө нэмээд сууж байдаг олон дарга нартай сургуулийн оюутнууд төлсөн төлбөрийнхээ үнэлгээнд хүрсэн чанартай боловсрол, соёлтой үйлчилгээг авч чадаж байгаа юу гэвэл бас үгүй гэнэ.
Тухайлбал санхүүгээсээ эхлээд сургалтын алба, салбар сургуулийн захирал нь хүртэл оюутнуудтай зүй бусаар харьцдаг,дүнгийн асуудал шударга бус, хэдэн багш нар нь хэрэгтэй хэрэггүй ном шахаж дүнгээ гаргадаг гэхчлэн олон асуудлууд, гомдол санал тасардаггүй.
Харин энэ удаа “МУИС-ийн санхүүгээс шинжлэх ухааны сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас төлбөрийн зөрүү гэж хууль бусаар мөнгө нэхэж, өгөхгүй бол дипломыг нь өгөхгүй, төгсгөхгүй” гэж дарамтлаад байгаа тул оюутнууд удаа дараалан эсэргүүцсэний эцэст өнөөдөр эцэг эхчүүдтэйгээ МУИС-ын захиралтай уулзаж эцсийн удаа шаардлага тавихаар болоод байгаа аж.
Үүний дагуу МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийнтөгсөх ангийн оюутнуудын төлөөлөл Х.Анандын өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Х.Ананд: ” -Манай сургуулийн төгсөгчдийн дунд“Кредитийн зөрүүний” гэх асуудал өнгөрсөн жил үүссэн юм. Энэ нь шинээр нэвтрүүлсэн “СС систем” буюу хичээл сонголтын шинэ системийг нэвтрүүлсэн, уг систем нь бүрэн гүйцэд ажиллаагүй доголдолтой байснаас алдаа гарч олон оюутнуудад кредитийн зөрүү гарсан. Тэр системийн доголдлоос үүссэн алдааг оюутнуудад тохож нэмэлт төлбөр шаардсаныг тухайн үеийн төгсөгчид эсэргүүцэн жагсаал цуглаан хийж Боловсролын сайд Гантөмөр, МУИС-ын Ерөнхий захирал болон оюутнуудын төлөөлөл 3 талаас уулзахад энэ асуудлыг ТУЗ шийддэг юмаа гэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ